Яагаад зарим хүмүүс архинд амархан согтдог вэ?

Яагаад зарим хүмүүс архинд амархан согтдог вэ?

Бусдад түгээгээрэй

Эхлээд энэ сэдвийн талаар ярихийн өмнө архи хүний биед орж хэрхэн хувирч хэрхэн үйлчилдэг талаар багахан мэдэж авъя.

Архи хүний биед орж цусанд орж цааш элгэнд очиж Алкохол дегидрогеназа(ADH)-ийн нөлөөгөөр ацетальдегид болдог ба ацетальдегид нь альдегид дегидрогенезагийн нөлөөгөөр ацетат болж энэ нь цааш нүүрс хүчлийн хий болон ус болж задардаг. Согтууруулах ундааны тунгаас хамааран ацетальдегидийн зарим хэсэг нь элэгний метаболизмаас зугтаж, цусны ерөнхий эргэлтэнд орж болзошгүй юм. Харин архины задралын хэлбэр болох ацетальдегид бидний согтох үед илэрдэг шинжүүдийг үүсгэдэг юм. Ацетальдегид нь лабораторид хэрэглэдэг формальдегидийн ойрын төрөл зүйл юм. Уг 2 зүйл нь хавдар үүсгэгч хүчин зүйлд ордог.Илүүдэл ацетальдегидаас л-цистеин ба глутатион гэсэн амин хүчлийн тусламжтай бие махбодио хамгаалдаг. Эдгээр молекулууд нь тиаминтай төстэй бөгөөд альдегидийн эсрэг химийн идэвхитэй сульфгидрил бүлэг агуулдаг.

Ацетальдегидийн хордлогын шинж тэмдэг, түүний дотор арьс улайх, тахикарди, зүрх дэлсэх, түгших, дотор муухайрах, цангах, цээж хорсох, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд танд мэдрэгдэж болно. Мэдээж та энэ үед хүчээр унтдаг тул маргааш нь шарталтаар илэрдэг байна.

Харин одоо маш хурдан болон бага хэмжээний согтууруулах ундаад согтдог хүмүүсийн талаар тайлбарлая.

Эдгээр хүмүүс нь альдегид дегидрогенезагийн төрөлхийн дутмагшилтай байж магадгүй юм. Яагаад гэвэл дээр дурдсанчлан согтох үед илэрдэг шинж тэмдэг нь ацетальдегидийн улмаас болдог ба үүнийг уг хүмүүс задалж чаддаггүй тул хурдан согтдог байна. Эдгээр хүмүүс архи уусны дараа цусанд ацетальдегидийн хэмжээ өндөр байдаг ба элэгний хатуурал, улаан хоолой, ходоодны хорт хавдар, ясны сийрэгжилт, Альцгеймер өвчинөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Яагаад гэвэл ацетальдегидийн задалж чадалгүй үүний хоронд удаан хугацаанд өртдөг байна.

Ийм хүмүүсд зориулж дараах эм хийгдсэн байдаг.

Уг эм нь 45$ үнтэй бөгөөд судалгаагаар хортой нэгдэл ацетальдегидийн түвшинг буруулдаг нь тодорхой болсон.

Эцэст нь хэлэхэд архи бол амьдрал биш ээ энэ бол алуурчин магадгүй та сайхан мэдрэмж авч байж болно магадгүй хааяа гээд найзуудтайгаа ууж болно. Гэхдээ энэ таныг ирээдүйд болон одоо хайртай хүмүүстэй байх цагийг танд мэдэгдэлгүйгээр авч байдаг юм шүү. Архи ёс биш ээ, үүнийг уух нь бас хүндлэл ч биш, хэн нэгэнд шахаж уулгуулдаг хүмүүс бүр хэн ч биш. Энэ хорвоо дээр хүн төрсөн бол хэзээ ч ганцаараа байдаггүй гэдэг. Тийм учраас таны хажууд таныг хайрлаж урт удаан амьдрахыг хүсдэг хүмүүсийн төлөө та сонголт хийх хэрэгтэй.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө Сонин хачин