Цочмог гломерулонефритийн эмнэл зүйн шинж болон оношлого.

Цочмог гломерулонефритийн эмнэл зүйн шинж болон оношлого.

Бусдад түгээгээрэй

Цочмог гломерулонефрит

Дархлалын эмгэг урвалын нөлөөгөөр бөөрний түүдгэнцэр хурцаар үрэвсэж улмаар завсрын эд гэмтдэг эмгэгийг цочмог гломерулонефрит гэнэ.

Эмнэл зүй:

Түүдгэнцрийн үрэвслийн хам шинж.

  • Артерын даралт ихсэх: ЦГН үед ус, Na биед хуримтлагдан гиперволеми, гипергидротаци болсноос артерийн даралт ихэсдэг.
  • Цустай шээх: Шээс улаавтар өнгөтөй болох.
  • Хавагнах шээсний хэмжээ багасах: ЦГН үед үл мэдэх далд хавагнаа усан тулам болтлоо хавагнана.
  • Шээсний хам шинжээр илрэх ЦГН: Нүд нүүр сэмбийж хөөнгөтөх, ууц нуруу, бөөрөөр хөших, чилэх байдлаар өвдөнө.

Оношилгоо:

  • Шээсний шинжилгээнд: Хоногт 1-3г/л уураг алдах хүндэрсэн үед 3-20г/л уураг алдана. Улаан эс, цөөн тооны цагаан эс, бортгонцор илэрнэ. Цагаан эс нь ихэвчлэн лимфоцитийн гаралтай эсүүд байна. Хувийн жин уураг хэр алдагдаж байгаагаас хамаарч өөрчлөгдөнө.
  • ЦЕШ: Цус шингэрсний улмаас Hb багасна. Цагаан эсийн тоо бага зэрэг ихсэж, УЦТХ ихсэнэ.
  • Биохимийн шинжилгээ: Сийвэнгийн уураг, альбумин багасна. y-глобулин ихэсч диспротеинеми үүснэ. Липид, холестрин ихэснэ. C3 хэмжээ багасч буцаад хэвэндээ ордог. Хурц хэлбэрийн үед түүдгэнцрийн шүүлт бага зэрэг алдагдана. Хүнд хэлбэрийн үед цусны креатинин, мочевин, үлдэгдэл азот ихэснэ.
  • Багажийн шинжилгээ: ЭХО-д бөөрний хэмжээ бага зэрэг томорсон.

source: emedicine.medscape.com


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан