Англи хэлээр хүмүүстэй чөлөөтэй ярьж ойлголцмоор байна уу?

Англи хэлээр хүмүүстэй чөлөөтэй ярьж ойлголцмоор байна уу?

Бусдад түгээгээрэй

1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.

2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.

3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах уу?
Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
Can I get you something? Таньд захих юм байна уу?
Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?

4. Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
Are you ready? Чи бэлэн үү?
Are you all right? Чи зүгээр үү?
Are you busy right now? Чи завгүй байна уу?
Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?

5. I’ll (I will) …. “Би … тэгнэ.” гэж хэлэхдээ
I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
I’ll have a beer, please. Би пиво авъя..
I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.

6. I want… “Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ
I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
I want it all. Би бүгдийг хүсэж байна.

7. Do you want…? “…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа
Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?

8. I think…. “Би … бодож байна” гэж хэлэхдээ
I think so. Би тэгэж бодож байна.
I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
I think not. Би тэгэж бодохгүй байна.
Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?

9. Do you think….? “Чи … бодож байна уу?” гэж асуухдаа
Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?

10. I know… “Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ
I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.

11. Do you know…? “Чи … мэдэх үү?” гэж асуухдаа
Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?

12. I feel… “Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ
I feel sick. Миний би хямраад байна.
”I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
I feel really tired. Би их ядарлаа.

13. Feel free… “Татгалзахгүй хэрэггүй … “ гэж хэлэхдээ
Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.

14. I have… “Надад … байгаа” гэж хэлэхдээ
I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
I have two brothers. Би хоёр ахтай.

15. Have you…? “Чи … үзсэн үү” гэж асуухдаа
Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?* have been to – (яваад ирэх, очиж үзэх)
Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?

16. I have to… “Би … хийх ёстой” гэж хэлэхдээ
I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.* make a decision: (шийдэх)
I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.

17. Have… “… тэгээрэй” гэж хэлэхдээ
Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have fun. Хөгжилтэй байгаарай.
Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)

18. This is….. “Энэ бол …. юм” гэж хэлэхдээ
This is for you. Энийг таньд зориулья.
This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.

19. Is this….? “Энэ … үү?” гэж асуухдаа
Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?

20. That’s (That is)… “Тэр …” гэж хэлэхдээ
That’s right. Тиймээ
That’s true. Тэр тийм шүү.
That’s it. Тиймээ тэр зөв.
That’s wrong. Тэр буруу.

21. There’s (There is)…. “… хаана байгааг” хэлэхдээ
There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
There’s none left. Юу ч үлдээгүй.
There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.

22. Is there….? “Хаана юу байгааг” асуухдаа
Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
Is there another exit? Өөр гарц байгаа юу?

23. Could you…? “Та … туслаач” гэж гуйхдаа
Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
Could you help me out? Та надад туслахгүй юу?
Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч.

24. You should… “Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө
You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.

25. Would you… “Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа
Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.

26. I’d like (I would like)…. “Би … авъя.” гэж хэлэхдээ
I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.27. It’s (It is)… “Энэ … юм” гэж хэлэхдээ
It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
It’s a joke. Тоглосон юм.

28. Let… “Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа
Let’s take a break. Түр амарцгаая.
Let’s take a cab. Таксинд сууцгаая.
Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.

29. It takes … “Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ
It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.

30. It looks like… “… шиг байна.” гэж хэлэхдээ
It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.

31. What’s….? “… юу бэ” гэж асуухдаа
What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
What’s your address? Чиний хаяг юу вэ?

32. What a ….! “Ямар … юм бэ” гэж хэлэхдээ
What a mess! Ямар заваан юм бэ!
What a shame! Ямар ичмээр юм бэ!
What a joke! Ямар инээдтэй юм бэ!
What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!

33. What do you ….? “Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа
What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?

34. How’s….? “….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа
How’s your brother doing? Ах чинь сайн уу?
How’s your father doing? Аав чинь сайн уу?
How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?

35. How do you…? “… яах вэ?” гэж асуухдаа
How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
How do you get there? Тийшээ яаж очих вэ?

36. How about..? “… тэгэх үү?” гэж санал болгохдоо
How about a beer? Пиво уух уу?
How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
How about lunch? Үдийн цайнд орох уу?
How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?

37. How come…? “Ер нь .. яагаад?” гэж асуухдаа
How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?

38. How long…? “Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа
How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?

39. Why don’t you…? “…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа
Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?

40. Thanks for… “… баярлалаа” гэж хэлэхдээ
Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа

41. Take… “…тэгээрэй.” гэж хэлэхдээ
Take it easy. Сайн яваарай.
Take care. Болгоомжтой яваарай. Сайн яваарай
Take your time. Тааваараа хийгээрэй.
Take a chance. Завшааныг ашиглаарай. Азандаа найдаарай

42. Tell…. “… хэлж өгөөч” гэж хэлэхдээ
Tell her I’ll stop by around 7. Түүнд 7 цагын үед намайг ирнэ гэж хэлээрэй
Tell her I’ll call her when I get home. Намайг гэртээ очоод залгана гэж түүнд дамжуулаарай.
Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай.
Tell Jane I bought a ticket for her. Жэйний тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай.

43. See you… “… –т уулзая” гэж хэлэхдээ
See you on Saturday. Хагас сайнд уулзаяSee you at 8. 8 цагт уулзая
See you next week. Ирэх долоо хоногт уулзая
See you tomorrow. Маргааш уулзая

44. This sounds…. “…. гэж бодож байна” гэж хэлэхдээ
This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна.
This sounds good. Давгүй юм шиг байна.
This sounds exciting. Их сонирхолтой байхаа.
This sounds scary. Аймаар санагдаж байна.

45. Do you mind…? “… гэвэл зүгээр үү?” гэж зөвшөөрөл авахдаа
Don’t you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ
Don’t you care? Таньд зүгээр үү? Таньд хамаагүй юу?
Do you care? Зүгээр үү?

46. Are you sure…? “… баараггүй биз дээ?” гэж асуухдаа
Are you sure? Итгэлтэй байна уу?
Are you certain? Баталгаатай биздээ?
Are you positive? Баараггүй биздээ? (Чи зөвшөөрч байна уу?)
Are you serious? Нээрээ юу? Үнэн үү?

47. I’m worried about… “…. –д санаа зовж байна” гэж түгшсэн байдлаа илэрхийлэхдээ
I’m worried about Susan. Би Сусанд санаа зовж байна.
I’m worried about you. Би чамд санаа зовж байна.
I’m worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна.
I’m worried about our younger generation today. Би өнөөгийн залууст санаа зовж явдаг.

48. be going to… “… хийх гэж байна” гэж хэлэхдээ
I’m going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээж сурнаа.
I’m going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа.
I’m going to take a long vacation this summer. Энэ зун их урт амрая гэж бодож байна.

49. I’m sorry… “… уучлаарай” гэж хэлэхдээ
I’m sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай.
I’m sorry about what I‘ve done. Их төвөг удсанд уучлаарай.
I’m sorry I got upset. Уурласныг минь уучлаарай.

50. I wonder… “… болов уу?” гэж лавтай биш үедээ таамаглахдаа.
I wonder if he’ll call. Тэр хүн утсаар ярих болов уу?
I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу?
I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу?
I wonder if it will be sunny this weekend. Энэ долоо хоногын эцсээр нартай байх болов уу?

Эх бэлдсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө