Тестостероны хэмжээ бага үед илэрдэг шинжүүд

Тестостероны хэмжээ бага үед илэрдэг шинжүүд

Бусдад түгээгээрэй

Тестостерон гэж юу вэ?

Тестостерон нь хүний болон бусад амьтдын биед байдаг даавар юм. Эрэгтэйчүүдэд ихээр ялгардаг ба төмсөг нь голчлон тестостерон үүсгэдэг. Эмэгтэйчүүдийн өндгөвч нь тестостероныг бага хэмжээгээр ялгаруулдаг.

Тестостерон дааврын ялгаралт нь бэлгийн бойжилтын үед мэдэгдэхүйц нэмэгдэж, 30 наснаас хойш буурч эхэлдэг.

Тестостерон нь ихэвчлэн бэлгийн дур хүсэлтэй холбоотой байдаг бөгөөд эр бэлгийн эс боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь яс, булчингийн масс, эрэгтэй хүний бие махбод дахь өөх тосыг хадгалах арга, тэр ч байтугай цусны улаан эсийн үйлдвэрлэлд нөлөөлдөг.

Эрэгтэй хүний тестостероны хэмжээ нь түүний сэтгэл санаанд нөлөөлдөг.

Тестостерон дааврын хэмжээ бага байгаа нь эрчүүдэд янз бүрийн шинж тэмдгүүд үүсгэдэг:

1.Бэлгийн дуршил буурсан

2.Эрч хүчгүй болох

3.Жин нэмнэ

4.Сэтгэлийн хямрал амархан өртөнө

5.Өөрийгөө үнэлэх чадвар багатай

6.Биеийн үс багатай

7.Ясны нягт багатай

Тестостерон дааврын ялгарал нь эрэгтэй хүний нас ахих тусам буурдаг боловч бусад хүчин зүйлүүд нь дааврын түвшинг бууруулахад хүргэдэг.

Төмсөгний гэмтэл, химийн эмчилгээ, туяа гэх мэт хорт хавдрын эмчилгээ нь тестостерон дааврын нийлэгжилтэнд сөргөөр нөлөөлдөг.

Эрүүл мэндийн архаг нөхцөл байдал, стресс нь тестостероны нийлэгжилтийг бууруулдаг. Эдгээрийн зарим нь:

  • ДОХ
  • Бөөрний өвчин
  • Архидалт
  • Элэгний хатуурал гэх мэт.

Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Сонин хачин