Масс нэмэх дасгалыг хэрхэн төлөвлөх вэ?

Масс нэмэх дасгалыг хэрхэн төлөвлөх вэ?

Бусдад түгээгээрэй

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа төлөвлөх зарим зөвлөмжийг энд оруулав:

1.Бүх төрлийн булчингийг  ижил түвшинд хөгжүүлэхийн тулд дасгалын төлөвлөгөөгөө гарга.

2.Булчингийн өсөлтийг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд  долоо хоногт дор хаяж гурван удаа хүндийн өргөлт хийх хэрэгтэй.

3.Эрчтэй булчингийн хөгжил тогтмолшохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дасгалуудыг хольж хийх. Энэ нь булчингийн өсөлтийг саатуулж, улмаар булчингаа алдахад хүргэж болзошгүй тул нэг өдөр дараалан ижил дасгал хийхээс зайлсхий.

4.Зорилгоо биелүүлэхэд нэн тэргүүнд тавигдах хамгийн чухал дасгалуудаас эхэл.

5.Хоёр төрлийн булчин эсвэл хөдөлгөөнд чиглүүлсэн дасгалын багц хийх. Дасгалын багц бүрийн хүндээс хамааран нэг багцад зургаа хүртэл дасгал хийж болно.

6.Тухайн өдөр сонгосон дасгал нэг бүлгийн булчингаа хөгжүүлэхээр чиглүүл. Бусад булчиндаа ачаалал өгөх зорилгоор цөөн хэдэн дасгал оруулж болно.

7.Дасгалыг зөв техникээр хийх хэрэгтэй ба дасгал хийх ритмийг зөв зохиуцуулах хэрэгтэй.

8.Долоо хоног бүр дор хаяж 1 өдөр амарч байх.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/fitness/whats-a-good-full-body-workout-for-mass#how-to-plan-your-workouts


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө