Multiple sclerosis

Multiple sclerosis

Бусдад түгээгээрэй

Multiple sclerosis гэж юу вэ?

Multiple sclerosis (MS) нь үе шатат, дархлааны эмгэг юм. Дархлааны эмгэг гэдэг нь хүний биеийн дархлааны тогтолцоо эрүүл эд эс рүү довтолж гэмтээж устгахыг хэлнэ. Уг эмгэгийн үед мэдрэлийн эсийн хамгаалалтын бүрхүүл гэмтсэн тул тархи, нугасны үйл ажиллагаа буурдаг.

MS бол урьдчилан таамаглах боломжгүй шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд энэ нь янз бүрийн эрчимтэй байж болох өвчин юм. Зарим хүмүүс ядаргаа, мэдээгүй болох, МС-ийн хүнд хэлбэрийн үед саажилт, хараа муудах, тархины үйл ажиллагаа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Multiple sclerosis-ийн нийтлэг шинжүүд:

1.Харааны асуудал                                 

2.Мэдээ алдах

3.Өвдөлт болон таталт

4.Ядаргаа

5.Тэнцвэрээ алдах, толгой эргэх

6.Давсагны асуудал

7.Ой санамж алдах, хэл ярианд өөрчлөлт орох

8.Анхаарал хандуулах чадвар буурах

9.Сэтгэл санаана хувьд тогтворгүй болох

10.Сонсгол муудах

11.Салгалах

MS удамшлын шинжтэй юу?

Гэсэн хэдий ч MS-тэй ойр дотны хамаатан садантай бол танд өвчин тусах магадлал өндөр байдаг.

Нийт хүн амын дунд MS-тэй байх магадлал ердөө 0.1 хувь байдаг. Хэрэв та MS-тэй ах дүү эсвэл эцэг эхтэй бол 2.5-5 хувь болж өсдөг.

MS-ийг тодорхойлох цорын ганц хүчин зүйл бол удамшил биш юм. Ижил ихэр нь ихэр нь өвчтэй тохиолдолд л MS-тэй болох магадлал 25 хувьтай байдаг. Генетик бол эрсдэлт хүчин зүйл боловч цорын ганц зүйл биш юм.

Эх сурвалж: Pentadice

Эх бэлтгэсэн: https://www.healthline.com/health/multiple-sclerosis/early-signs#diagnosis


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан