Өтгөн шилжүүлэн суулгах гэж юу вэ

Өтгөн шилжүүлэн суулгах гэж юу вэ

Бусдад түгээгээрэй

Өтгөн шилжүүлэн суулгах нь өвчин, эмгэгийг эмчлэх зорилгоор өтгөнийг хандивлагчаас өөр хүний ходоод гэдэсний замд шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хэлнэ. Үүнийг мөн ялгадсын бичил биетэн шилжүүлэн суулгах (FMT) буюу бактериотерапи гэж нэрлэдэг.

Хүмүүс гэдэсний микробиомын ач холбогдлыг мэддэг болсноор уг арга улам бүр түгээмэл болж байна. Өтгөн шилжүүлэн суулгах цорын ганц санаа бол эдгээр нь таны гэдэсний замд илүү ашигтай бактериудыг нэвтрүүлэхэд тусалдаг явдал юм.

Уг арга нь гэдэсний халдвар болон аутизмтай өвчтөний эмчилгээнд хэрэглэдэг.

Үүнийг хэрхэн хийдэг вэ?

Өтгөн шилжүүлэн суулгах хэд хэдэн арга байдаг бөгөөд тус бүр нь өөр өөр ач тустай байдаг.

Колоноскопи

Энэ арга нь шингэн өтгөний бэлдмэлийг бүдүүн гэдэс рүү шууд колоноскопиор дамжуулж хийдэг. Ихэнхдээ колоноскопийн хоолойг бүдүүн гэдсэнд тултал оруулдаг. Хоолой татагдахад шилжүүлэн суулгасан өтгөн таны гэдэс дотор үлддэг.

Колоноскопи хийснээр эмч нар бүдүүн гэдэсний суурь өвчний улмаас гэмтэж болзошгүй хэсгийг нүдээр харах боломжийг олгодог давуу талтай юм.

Бургуй

Колоноскопийн эмчилгээний нэгэн адил энэ арга нь бургуйг ашиглан өтгөнг бүдүүг гэдсэнд шилжүүлэн суулгадаг.

Хамар-ходоодны суваг

Энэ процедурын үед шингэн өтгөний бэлдмэлийг таны хамар дамжин өнгөрч буй хоолойгоор дамжуулан ходоодонд хүргэдэг.

Хамгийн эхэнд шилжүүлэн суулгах үед ходоод хүчил ялгаруулж устгахаас сэргийлж бэлдмэл өгнө.

Үүний дараа хоолойг байршуулж бэлдмэлийг хийх болно.

Капсул

Энэ бол өтгөн шилжүүлэн суулгах шинэ арга бөгөөд баасны бэлдмэл агуулсан олон тооны эмийг залгих юм.

Энэ нь гаж нөлөө үүсгэдэг үү?

Өтгөн шилжүүлэн суулгасны дараа дараахь гаж нөлөөг мэдэрч болно, үүнд:

  • Хэвлийн хөндийн таагүй байдал эсвэл базлалт
  • Өтгөн хаталт
  • Гэдэс дүүрэх
  • Суулгалт
  • Хэхрэх

Өвдөлт хүндэрвэл эсвэл дараахь зүйлийг мэдэрвэл эмчид хандаарай

  • Гэдэс хөөж хэт томорвол
  • Бөөлжих
  • Өтгөн цустай гарвал

Өтгөн хаанаас ирдэг вэ?

Өтгөн шилжүүлэн суулгахад хэрэглэдэг өтгөн нь эрүүл хүний донороос гардаг. Уг процедураас хамааран ялгадасыг шингэн уусмалаар хийж эсвэл үр тариа болгон хатаана.

Боломжит донорууд янз бүрийн шинжилгээнд хамрагдах ёстой, үүнд:

  • гепатит, ХДХВ болон бусад өвчнийг шалгах цусны шинжилгээ
  • шимэгч болон бусад өвчний шинж тэмдгийг шалгах өтгөний сорилт ба өсгөвөр

Донор болохын  тулд дараахь асуумуанд хамрагдана.

  • Сүүлийн зургаан сарын хугацаанд антибиотик хэрэглэсэн эсэх
  • Дархлааны байдал
  • Өндөр эрсдэлтэй бэлгийн зан үйл, түүний дотор хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсэх
  • Сүүлийн зургаан сарын хугацаанд шивээс хийлгэсэн эсвэл биеэ цоолсон эсэх
  • Хар тамхи хэрэглэж байсан түүхтэй эсэх
  • Шимэгчийн халдвар ихтэй орнуудаар саяхан аялсан эсэх
  • Гэдэсний өвчтэй эсэх

Clostridium difficile халдварыг эмчлэхэд ямар давуу талтай вэ?

Clostridium difficile халдварыг эмчлэхэд бэрхшээлтэй байдаг ба антибиотик эмчилгээ хийлэгсэн хүмүүсийн 20% нь дахин сэдэрдэг байна.

Таны гэдсэнд агуулагдах хэвийн бичил биетэн нь Clostridium difficile тархалтыг хэвийн хэмжээнд байлгаж, халдвар тараахаас сэргийлдэг. Өтгөн шилжүүлэн суулгана гэдэг нь хэвийн бичил биетэнг таны GI замд дахин нэвтрүүлэхэд тусалдаг бөгөөд  энэ ньцаашдаа Clostridium difficile-ийн хэт их өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

Эх бэлтгэсэн:Pentadice

Эх сурвалж: https://santaclausmagic.netlify.app/no-bake-peanut-butter-granola-cups-great-vegan-snack-2/?cnt=6026


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан