Түргэн уураа хэрхэн удирдах вэ?

Түргэн уураа хэрхэн удирдах вэ?

Бусдад түгээгээрэй

Уураа удирдах аргаас дурдъя:

1.Тоолох-10 хүртэл тоолоорой (эсвэл дээшээ). Хэрэв та үнэхээр галзуурсан бол 100-аас эхэл. Цаг хугацаа өнгөрөх тусам зүрхний цохилт удааширч, уур уцаар чинь буурах магадлалтай.

2.Гүнзгий амьсгал-Уурлах тусам таны амьсгал гүехэн болж, хурдасч байдаг. Энэ хандлагыг (мөн уур хилэнгээ) эргүүлж, хамраараа удаан, гүнзгий амьсгаа аван, амаараа удаан гарга.

3.Алхах-Дасгал хөдөлгөөн нь таны мэдрэлийг тайвшруулж, уур уцаарыг бууруулахад тусална. Явган зугаалах, дугуй унах эсвэл цөөн хэдэн гольфын бөмбөг цохих. Таны гар хөлийг хөдөлгөж байгаа бүхэн таны оюун санаа, бие махбодид сайнаар нөлөөлдөг.

4.Төсөөлөх-Чимээгүй өрөөнд ороод, нүдээ аниад тайвширсан үзэгдэл дээр өөрийгөө төсөөлөх дасгал хий. Төсөөллийн дүр зураг дээрх дэлгэрэнгүй мэдээлэл дээр анхаарлаа төвлөрүүл: Ус ямар өнгөтэй вэ? Уулс хэр өндөр вэ? Дуугарч буй шувууд ямар дуугардаг вэ? Энэхүү бясалгал нь уур хилэн дунд тайван байдлыг олоход тусална.

5.Дуу сонс-Хэн нэгэнд саад бололгүйгээр хүссэнээрээ дуу сонс бүжиглэ, хөдөл, дуулж орил эсвэл зүгээр суугаад сонсож ч болно.

6.Ярихаа боль-Ууртай үед хэлсэн үг сайнаас илүү мууг дагуулдаг тиймээс зүгээр амаа жимийгээд бодлоо цэгцэл.

7. Завсарлага авна уу-Бусдаас холдож нам гүм дунд бодлоо цэгцэлж аливаа зүйл, үйл явдлыг тунгаан бодож өөрийгөө тайвшруул.

8.Бичих-Заавал бусдад үзүүлэх ярих шаардлагагүй зүгээр хэлмээр байв ч хэлж чадахгүй үгээ цаасан дээр буулгахад болно. Үнэхээр үр дүнтэй шүү.

9.Боломжит хувилбарыг төсөөлж үзэх-Асуудалд хэрхэн хандах талаар төсөөлөж бодох аливаа үйл хийхээс өмнө үр дагаварыг төсөөлж үзэх хэрэгтэй ингэснээр таны хийж буй үйлдлээс өөр боломжит хувилбар байгааг мэдэх боломжтой.

10.Уучилж байгаагаар төсөөл-Таныг хэр их гомдоосон байсан ч хамаагүй тэр хүнийг уучилж байгаагаар байнга төсөөл энэ нь тэр хүнтэй холбоотой уур хилэнг алга болгоход үнэхээр их тус болж чадна.

Эх бэлтгэсэн:Pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/mental-health/how-to-control-anger#1


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө