Цетиризин

Цетиризин

Бусдад түгээгээрэй

Цетиризин бол харшлын эм бөгөөд эмийн сангаас худалдаж авах боломжтой.

Цетиризин нь капсул, шахмал хэлбэрээр байдаг. Та ихэвчлэн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай бөгөөд хурдан үйлчилгээтэй эм юм.

Ерөнхийдөө цетиризин бол аюулгүй бөгөөд үр дүнтэй эм боловч та энэ эмийг хэрэглэхдээ зарим сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэдэж байх хэрэгтэй.

Яагаад энэ эмийг хэрэглэдэг вэ?

Жилийн турш харшил хөдөлдөг, эсвэл ургамлын гэх мэт улирлын чанартай харшилтай бол эмч цетиризин хэрэглэхийг зөвлөж байна. Цетиризин нь харшлын шинж тэмдгийг арилгахад тусалдаг боловч энэ нь урьдчилан сэргийлэх үйлдэлгүй.

Харшил үүсгэж болзошгүй (харшил үүсгэгч) бодисуудтай хүрэлцэхэд эсвэл өртөхөд таны бие гистамин хэмээх химийн бодис үүсгэдэг. Гистамин нь харшлын урвалтай холбоотой ихэнх шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Цетиризин бол антигистамин юм. Энэ нь гистамины нөлөөг блоклодог.

Цетиризин нь хөнгөн ба дунд зэргийн харшлын шинж тэмдгийг арилгахад тусалдаг:

  • найтаах
  • Нус гойжих
  • нүд загатнах 
  • хоолой, хамар загатнах

Ургамлын тоос, хөгц, гэрийн тэжээвэр амьтны ноос гэх мэт таньд харшил үүсгэдэг зүйлсд хүрсний дараа эсвэл амьсгалсны дараа эдгээр урвал үүсч болно. Харшил нь ихэвчлэн хамар, синус, хоолой болон амьсгалын дээд замын бусад хэсэгт нөлөөлдөг.

Хэрхэн уух вэ?

Насанд хүрэгчид болон 6 ба түүнээс дээш насны хүүхдүүд цетиризинийг капсул, шахмал хэлбэрээр хэрэглэж болно.

65-аас доош насныхан ба 6-аас дээш насны хүүхдүүдийн ердийн тун нь өдөрт 10 миллиграмм (мг)  юм.

Та 24 цагийн дотор 10 мг-аас их ууж болохгүй. Хэрэв таны харшил хөнгөн илэрч байвал өдөрт нэгээс хоёр удаа 5мг тунгаар хэрэглэхийг зөвлөж байна.

Дараахь хүмүүст зориулсан тунгийн талаар эмчтэй ярилцана уу:

  • 2-оос 6 насны хүүхэд
  • 65-аас дээш насныхан
  • Элэг болон бөөрний өвчтэй хүмүүс

Цетиризиний гаж нөлөө

Цетиризин бол хоёр дахь үеийн антигистамин юм. Эхний үеийн антигистаминаас ялгаатай нь цетиризин нь аюултай нойрмоглох, ам хуурайших, нүдний хараа муудах, хэт халах зэрэг гаж нөлөө үзүүлэх магадлал багатай юм.

Цетиризин нь дараахь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм:

  • Заримдаа  нойрмоглох
  • Хэт их сульдах
  • Ам хуурайших
  • Ходоод өвдөh
  • Суулгалт
  • Бөөлжих

Уг эмийг хэрэглэх үед гаж нөлөө хүндээр илрэх тааварлаагүй гаж нөлөө илэрсэн бол эмчид үзүүлнэ үү.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэг

Цетиризин хэрэглэхээс өмнө анхаарах хэдэн зүйлийг дор дурдав.

1.Машин механизм ашиглахдаа болгоомжтой байгаарай

Цетиризин нь ихэвчлэн нойрмоглодоггүй ч гэсэн зарим хүмүүс уухдаа янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг, ялангуяа эхний хэдэн тунгаар хэрэглэхэд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг.

Болгоомжтой байгаарай. Бие махбодь цетиризинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэдэхээс нааш машинаа жолоодож, механизм ашиглаж болохгүй.

2.Орц найрлагыг нь шалгана уу

Цетиризиныг өмнө нь эсвэл түүний найрлагад харшлын урвал үзүүлж байсан бол бүү хэрэглээрэй. Мөн гидроксизин агуулсан антигистамин харшилтай бол цетиризинаас зайлсхий.

3.Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй бол болгоомжтой байгаарай

Жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа, эсвэл хөхөөр хооллож байгаа бол цетиризин уухаасаа өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

4.Хэрэв танд тодорхой эмгэг байгаа бол эмчтэйгээ зөвлөлд

Хэрэв элэг, бөөрний өвчтэй бол цетиризин уух талаар эмчээсээ асуугаарай. Хэрэв эмч танд уух нь аюулгүй гэж үзвэл ердийн тунгаас бага хэмжээгээр уухыг зөвлөж магадгүй юм.

Цетиризинтэй харилцан үйлчлэх

Кетиризин нь бусад бодисуудтай харилцан үйлчилдэг.

Жишээлбэл, цетиризин уухдаа согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Үүнийг хийх нь аюултай байж магадгүй юм. Цетиризиныг согтууруулах ундаатай холиж хэрэглэх нь нойрмоглуулах эсвэл сонор сэрэмжийг бууруулдаг.

Хэрэв та ямар нэгэн төрлийн тайвшруулах, нойрсуулах эм уусан бол цетиризин хэрэглэхээсээ өмнө эмчид заавал хандаарай.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/drugs/cetirizine


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан