Холер

Холер

Бусдад түгээгээрэй

Холер бол ихэвчлэн хүчтэй суулгалт, шингэн алдалт үүсгэдэг бактерийн ноцтой өвчин юм. Өвчин нь ихэвчлэн бохирдсон усаар дамжин тархдаг.

Хүнд тохиолдолд, үхэл хэдэн цагийн дотор тохиолдож болзошгүй тул яаралтай эмчилгээ шаардлагатай.

Орчин үед усыг буцалгаж хэрэглэх бохирын шугамын ариутгал нь ихэнх улс оронд холер өвчнийг үр дүнтэй арилгаж чаджээ. Энэ нь Ази, Латин Америк, Африк, Ойрхи Дорнодын орнуудад асуудал хэвээр байна.

Дайн, ядуурал, байгалийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудад холерын дэгдэлт хамгийн их эрсдэлтэй байдаг. Учир нь эдгээр нөхцөл байдал нь хүмүүсийг ариун цэврийн шаардлага хангаагүй, хөл хөдөлгөөн ихтэй газар амьдрахыг шаарддаг.

Холер өвчний шалтгаан

Холер нь Vibrio cholerae хэмээх бактериас үүдэлтэй юм. Өвчний үхлийн үр дагавар нь CTX хэмээх хүчтэй токсины үр дүн бөгөөд уг токсин нь таны нарийн гэдсэнд бактераас ялгардаг.

CTX нь таны гэдэсний хананд наалдахад натри ба хлоридын хэвийн урсгалд саад болдог. Бактери нь нарийн гэдэсний хананд наалдахад таны бие их хэмжээний ус ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь суулгалт үүсгэж шингэн, давсыг хурдан алдахад хүргэдэг.

Бохирдсон усан хангамж нь холерын халдварын анхдагч эх үүсвэр юм. Боловсруулаагүй жимс, ногоо, бусад хоол хүнсэнд холер үүсгэдэг бактерийг ч агуулж болно.

Та эрсдэлд орсон уу?

Хүн бүхэн холер өвчнөөр өвдөж магадгүй боловч цөөн хэдэн хүчин зүйл таны эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Үүнд:

  • бохир нөхцөл (бохирдсон ус гэх мэт)
  • ходоодны хүчил багатай (холерын бактери нь хүчиллэг орчинд амьдрах боломжгүй)
  • өвчтэй өрхийн гишүүн

Холер өвчний шинж тэмдэг

Холер өвчин үүсгэгч бактераар халдварласанч өвчин үүсгэхгүй байж болно. Тиймээс ихэнх хүн халдвар авсан гэдгээ мэдэхгүй явдаг.

Халдвар авсны дараа та өтгөнөөөр холерын бактерийг 7-14 хоногийн турш гаргах болно. Холер нь ихэвчлэн бусад өвчний адил хөнгөн, дунд зэргийн суулгалт үүсгэдэг.

Халдвар авсан 10 хүн тутмын нэг нь халдвар авснаас хойш 2-3 хоногийн дотор ердийн шинж тэмдгүүд илэрдэг.

Холерын нийтлэг шинж тэмдгүүд

  • гэнэтийн суулгалт
  • дотор муухайрах
  • бөөлжих
  • хөнгөн болон хүнд хэлбэрийн шингэн алдалт

Холерын улмаас үүссэн шингэн алдалт нь ихэвчлэн хүчтэй бөгөөд ядаргаа, ааш зан өөрчлөлт, нүд нь хонхойх, ам нь хуурайших, арьс нь жирвэгнэх, хэт их цангах, шээс ялгарах нь багасах, зүрхний цохилт нь хэвийн бус болж, даралт нь бууралтыг үүсгэдэг.

Шингэн алдалт нь таны цусан дахь эрдэс бодис алдагдахад хүргэж болзошгүй юм. Энэ нь электролитийн тэнцвэр алдагдахад хүргэж болзошгүй юм. Электролитийн тэнцвэргүй байдлын эхний шинж тэмдэг нь булчингийн хүчтэй таталт юм. Электролитийн тэнцвэргүй байдал нь эцэстээ шокд хүргэж болзошгүй юм.

Холер өвчнийг оношлох, эмчлэх

Хэрэв танд холерын шинж тэмдэг илэрвэл та эмчтэй холбоо барих хэрэгтэй. Эмч таныг өтгөний дээжинд байгаа бактерийг тодорхойлж, холер өвчтэй гэдгээ баталж чадна.

Холер өвчнийг эмчлэх нийтлэг аргуудад дараахь зүйлс орно.

  • шингэн сэлбэх (Хоросол)
  • судсаар шингэн сэлбэх
  • антибиотик
  • цайрын нэмэлт бүтээгдэхүүн

Эдгээр эмчилгээ нь бие махбодын шингэнийг нөхөж өгдөг ба суулгалт өвчний үргэлжлэх хугацааг багасгахад тусалдаг.

Холерын хүндрэл

Холер нь үхэлд хүргэж болзошгүй юм. Хүнд тохиолдолд, шингэн, электролитийн хурдацтай алдагдал нь 2-3 цагийн дотор үхэлд хүргэдэг. Ердийн тохиолдлуудад ч гэсэн, холер өвчнийг эмчлэхгүй бол хүмүүс шингэн алдалт, цочролын улмаас 18 цагийн дотор үхэж болно.

Цочрол, хүнд хэлбэрийн суулгалт нь холер өвчний хамгийн ноцтой хүндрэл юм. Гэсэн хэдий ч дараахь асуудлууд гарч болзошгүй:

  • цусан дахь сахарын хэмжээ бага
  • калийн түвшин бага
  • Бөөрний дутагдал

Эх бэлтгэсэн:Pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/cholera


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан