Мелатонин ба эпилепси

Мелатонин ба эпилепси

Бусдад түгээгээрэй

Эпилепсийн эмчилгээний тойм

Уламжлалт эпилепсийн эмчилгээ нь заримдаа толгой эргэх, ядрах, ходоодны хямрал зэрэг гаж нөлөө үзүүлдэг. Эдгээр гаж нөлөө нь улам дордох нь ховор гэсэн хэдий ч эдгээр нь бие махбодыг туйлын эвгүй байдалд хүргэж болзошгүй юм.

Уламжлалт таталтын зарим эмүүд цаг хугацаа өнгөрөх тусам үр дүнгүй болж магадгүй юм. Таны эмч танд тохирсон эмчилгээг олохын тулд хэд хэдэн эмчилгээг туршиж үзэх байх.

Мелатонин даавар нь таталтаас урьдчилан сэргийлэх зарим эерэг шинж тэмдэг илэрсэн.

Эпилепси гэж юу вэ?

Эпилепси нь байнга таталт өгдөг өвчин юм. Эпилепсийн шинж тэмдэг нь хоосон харцаар харахаас эхлээд ухаан алдах хүртэл ордог. Эпилепси оношлогдохоосоо өмнө тодорхой шалтгаангүй хоёр татаж унасан гэсэн өгүүлэмжтэй байдаг.

Эпилепсийн уналтыг фокус эсвэл ерөнхий гэж тодорхойлдог. Фокусын таталт таны тархины нэг хэсгээс эхэлж тархины бусад хэсэгт тархаж болно. Ерөнхий таталт нь таны тархины бүх хэсгийг хамардаг.

Шалтгаан

Эпилепси сангийн мэдээлснээр эмч нар эпилепсийн уналтын шалтгааныг уг өвчтэй хүмүүсийн бараг тал хувьд нь тодорхойлж чадахгүй байгаа. Харин тодорхойлсонд нь:

  • генүүд
  • толгойн гэмтэл
  • зарим халдварт өвчин
  • халуурах
  • цус харвалт
  • Альцгеймерийн өвчин
  • тархины хавдар

Хүндрэлүүд

Эпилепсийн уналт нь өдөр тутмын нийтлэг үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулах эрсдэлтэй байдаг. Энэ нь бусад аюултай хүндрэлийг үүсгэж болзошгүй юм.

Жишээлбэл, та жолоо барьж байхдаа татсан тохиолдолд машиныхаа удирдлага алдагдах боломжтой. Усанд сэлэх үед таталт өгвөл живж болно. Мөн таталтын үеэр унавал та гавлын яс эсвэл бусад ясыг гэмтээж болно.

Эпилепси нь жирэмсний явцад эх, хүүхдийн аль алинд нь асуудал үүсгэдэг. Энэ нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн бусад асуудлуудтай холбоотой байдаг.

Мелатонин гэж юу вэ?

Мелатонин бол таны тархинд үүсдэг байгалийн гаралтай даавар юм. Энэ нь нэмэлт бэлдмэл хэлбэрээр бас байдаг. Энэхүү нэмэлт тэжээлийг нойргүйдэл, түгшүүр гэх мэт янз бүрийн өвчний нэмэлт эмчилгээнд ихэвчлэн ашигладаг.

Мелатонин нь таны бие махбодын байгалийн цагийг зохицуулахад тусалдаг. Энэ нь унтах цаг болох, сэрэх цаг болоход таны бие махбодид мэдэгдэж өгөх маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Шөнө эсвэл харанхуй орчинд байх үед таны бие илүү их мелатонин ялгаруулдаг. Хурц гэрэлтэй орчинд эсвэл өдрийн цагаар уг даавар бага ялгардаг.

Мелатонины нэмэлт тэжээл нь нойргүйдлийн үед унтах зохистой мөчлөгийг сэргээхэд тусалдаг.

Энэ нь түгээмэл биш ч гэсэн дараах өвчнүүдийн хувьд нэмэлтээр хэрэглэж болно.

  • Альцгеймерийн өвчин
  • тиннитус
  • гэдэсний цочромтгой хамшинж (IBS)
  • эпилепси

Мелатонин ба эпилепси

Хэрэв та эпилепситэй бол мелатонины хэмжээ хэлбэлздэг. Эпилепситэй хүмүүсийн дунд мелатонины хэмжээ дунджаас доогуур байдаг.

Мелатонины хэмжээ уналтын дараа огцом нэмэгддэг гэж Анагаах ухааны үндэсний номын сангаас мэдээлэв.

Эмнэлзүйн туршилтаар мелатонины бэлдмэл таталтанд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзэхэд үр дүн нь холимог байсан. 2015 онд хийсэн нэг судалгаагаар унтахынхаа өмнө мелатонины бэлдмэл хэрэглэсэн хүүхдүүд илүү сайн унтаж амардаг нь тогтоогджээ.

Хүүхдийн хувьд

Мелатонин нь нойрны асуудалтай хүүхдүүдэд тустай байж болно. Энэ нь эпилепси, ADHD, аутизм болон бусад нойронд асуудал үүсгэдэг өвчтэй хүүхдүүдэд тусалж чадна. Мелатонинийг хүүхдэд өгөхөөс өмнө хүүхдийнхээ эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Мелатонины бэлдмэлийг эпилепси болон нойргүйдэл эмчлэх зорилгоор ашиглахыг Хүнс, эмийн удирдах газраас (FDA) зөвшөөрөөгүй. Ийм учраас эмч нар хүүхдээ аль болох бага тунгаар өгөхийг зөвлөж байна.

Ихэнх хүүхдүүдэд зөвхөн 0.5-3 миллиграмм шаардлагатай байдаг.

Мелатонины гаж нөлөө

Мелатонины бэлдмэл нь сөрөг гаж нөлөө үүсгэдэг. Үүнд:

  • нойрмоглох
  • толгой өвдөх
  • толгой эргэх
  • бага зэргийн түгшүүр
  • цочромтгой байдал
  • сэтгэл гутралын түр зуурын мэдрэмж

Мелатониныг хэт их уух нь эдгээр нөлөөг улам дордуулж болзошгүй юм.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/melatonin-and-epilepsy


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан