Триптофан гэж юу вэ?

Триптофан гэж юу вэ?

Бусдад түгээгээрэй

Триптофан нь насанд хүрэгчдийн азотын тэнцвэр, нялх хүүхдийн өсөлт зэрэг хэд хэдэн чухал үүрэгтэй амин хүчил юм. Нейротрансмиттер серотониныг бий болгоход зайлшгүй шаардлагатай ниациныг үйлдвэрлэхэд оролцдог.

Триптофан нь L-триптофан ба D-триптофан гэсэн хоёр төрөлтэй. Хоёр төрлийн ялгаа нь зөвхөн молекулын түвшин дэх чиглэл юм.

Та триптофаныг зарим хоол хүнсээр эсвэл нэмэлт хэлбэрээр хэлбэрээр авах боломжтой.

Триптофантай хоол хүнс

Триптофан нь зарим хоолонд, ялангуяа уураг ихтэй хоолонд агуулагддаг. Триптофаны агууламж өндөртэй хоолонд дараахь зүйлс орно:

  • тахиа
  • өндөг
  • бяслаг
  • загас
  • газрын самар
  • хулуу, кунжутын үр
  • сүү
  • цацагт хяруул
  • дүпү ба шар буурцаг

Триптофаныг ниацин болгон хувиргахын тулд таны биед хангалттай хэмжээний төмөр, В6 аминдэм, В2 аминдэм байх шаардлагатай.

Триптофаны гаж нөлөө

Триптофан нь эрүүл мэндэд асар их ашиг тустай байдаг боловч хэтэрвэл хүмүүст тааламжгүй гаж нөлөө үүсгэдэг.

Хамгийн түгээмэл нь ходоод гэдэсний гаж нөлөө бөгөөд үүнд дараахь зүйлс орно:

  • бөөлжих, дотор муухайрах
  • суулгалт
  • хоолны дуршилгүй болох
  • ходоод өвдөх

Бусад нийтлэг гаж нөлөө:

  • толгой өвдөх
  • бэлгийн үйл ажиллагааны алдагдал
  • ам хуурайших

Илүү ноцтой гаж нөлөө:

  • нойрмоглох
  • толгой эргэх
  • Нүд бүрэлзэх
  • булчин сулрах
  • ядаргаа

Эрүүл мэндийн ашиг тус

Хоол хүнсэнд агуулагдах байгалийн гаралтай триптофан нь эрүүл мэндэд олон давуу талтай байдаг. Эдгээр эрүүл мэндийн ашиг тусын дийлэнх нь ниацин, улмаар серотониныг нэмэгдүүлэхэд орошдог. Серотонины хэмжээ мх байхын ашиг туст дараахь зүйлс орно:

  • илүү эрүүл, чанартай унтах
  • сэтгэлийн хямрал, түгшүүрээс ангижрах
  • сэтгэл санааны сайн сайхан байдал нэмэгдсэн
  • өвдөлт тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн эрсдэл

Хоол хүнсээр авдаг триптофан нь аюулгүй байдаг гэхдээ зарим хүмүүс нэмэлт тэжээл хэрэглэснээр гаж нөлөө өгч болдог.

Америкийн ховор эмгэг судлалын үндэсний төвөөс мэдээлснээр триптофаны бэлдмэлүүд нь 1980-аад оны сүүлчээр эозинофили-миалгиа хам шинжийн (БОМС) 1500 тохиолдол болон 37 хүний нас баралттай хамаатай гэж мэдээлжээ.

Энэ бол арьс, уушиг, булчин зэрэг олон эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг ховор эмгэг юм. Энэ нь ихэвчлэн гэнэт ихэлдэг хурдан явцтэй эмгэг юм. Энэ нь тахир дутуу болж, үхэлд ч хүргэж болзошгүй. Шинж тэмдгүүдэд нь:

  • булчингийн өвдөлт эсвэл сульдай
  • арьсны тууралт
  • базлах
  • амьсгалахад бэрхшээлтэй
  • ядаргаа

Гэсэн хэдий ч БОМС-ийн тохиолдол нь үйлдвэрлэгч бэлдмэлийг буруу бэлдсэнтэй хобоотой байв. Үүнээс болоод эрүүл мэндэд үүссэн асуудал нь триптофан биш харин нэмэлт бодис үйлдвэрлэхэд бохирдсоноос болсон гэж үзсэн.

Триптофан нь зарим өвчний шинж тэмдгийг арилгахад тусалдаг боловч серотонины түвшинг дараах бодистой нэгдвэл хэт ихээр нэмэгддэг. Үүнд:

  • трициклик антидепрессантууд (TCAs)
  • MAO дарангуйлагчид (MAOIs)
  • трамадол, меперидин зэрэг өвдөлт намдаах үйлчилгээтэй эмүүд
  • триптан мигрень эм
  • декстрометорпан агуулсан ханиалгын сироп

Тиймээс триптофаны нэмээлт бүтээгдэхүүн хэрэгдэх гэж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Эх бэлтгэсэн:pentadice

Эх сурвалж: https://www.healthline.com/health/tryptophan


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан