Гэртээ хэрхэн хар батгаа арилгах вэ?

Гэртээ хэрхэн хар батгаа арилгах вэ?

Бусдад түгээгээрэй

Хар батга нь ихэвчлэн нүүр, хамар, нуруунд ихээр гарна. Хар батга нь хэд хэдэн шалтгааны улмаас арьс бохирдсоны үндсэн дээр арьсан дээрх булчирхай бөглөрсний улмаас үүснэ. Хар батга үүсгэж буй гол шалтгаан бол “sebum” буюу тосорхог зүйлсээс түлхүү шалтгаалан үүснэ. Арьсан дээр үссэн тухайн тосорхог зүйл нь бага багаар хатууран арьсны өнгөц хэсгийн гуужсан арьс аль эсвэл бактеритай холилдсоноор хар батга үүсэн тохиромжтой нөхцөл бүрэлднэ. Арьснаас ялгарах “sebum” нь агаар дахь О2-төй исэлдсэнээр хар өнгөтэй болно.

Хар батга үүсэхэд нөлөөлөх шалтгааны хүчин зүйлс:

Стресс

Гормоны өөрчлөлт

Удамшил

Арьсны ариун цэвэр алдагдах

Косметик бүтээгдэхүүн

Тамхи

Архи

Кафен

Та эдгээр энгийн аргуудыг ашиглан хар батгаа бүрэн эмчилж болно.

Улаан лооль ашиглан нүүрээ угаах: Улаан лоолинд байгалын гаралтай үжлийн эсрэг бүрдлүүд байдаг ба энэ нь хар батгыг хатаахад тусалдаг. Та ердөө л шинэхэн улаан лоолийг бага зэрэг няцлаад унтахынхаа өмнө хар батгатай хэсэг дэрээ бүхэл шөнийн турш тавих шаардлагатай. Үүний дараа та өглөө цэвэр усаар нүүрээ угаахад л хангалттай.

Лимоны скрап: Та аягандаа лимоны шүүс шахаж дээр нь багахан хэмжээний давс хийнэ. Бэлтгэсэн бэлдмэлээрээ нүүрээ угаахын өмнө нүүрээ бүлээн усаар угаах хэрэгтэй үүний дараа бэлтгэсэн бэлдмэлээрээ нүүрээ угааж 20 мин турш хатаана үүний дараа нүүрээ дахин бүлээн усаар угаана.   

Зөгийн балны массаж: Зөгийн баланд үжлийн эсрэг бүрдэл агуулагддаг ба энэ нь тослог арьсан дээр үүссэн хар батганы эсрэг сайн үр дүн үзүүлдэг. Та ердөө багахан хэмжээний зөгийн бал нүүрэндээ түрхэн 15мин турш байлгасны дараа нүүрээ бүлээвтэр усаар угаахад л хангалттай.  

Цинамоны бэлдмэл: 50% Цинамон, 50% Лимоны шүүсийг хооронд нь сайтар хутгана . Ингэснээр бага зэрэг бэлдмэл тань өтгөрч өгнө. Тухайн бэлдмэлээ арьсан дээрээ тараан түрхэж шөнийн турш орхино үүний дараа өглөө нь нүүрээ бүлээн усаар сайтар угаахад л хангалттай.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө