Дархлааг дэмжихэд чухал нөлөөтэй хүнс

Дархлааг дэмжихэд чухал нөлөөтэй хүнс

Бусдад түгээгээрэй

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн анхны алхам бол өөрийн биеийн дархлаа тогтолцоогоо идэвхтэй байлгах юм. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн болон хоол хүнс дархлааг дэмжихэд хамгийн чухал нөлөөтэй.

Ингээд дархлаагаа дэмжихийг хүсэж байгаа бол дараах жимс, хүнсийг хэрэглээрэй.

1.Исгэлэн жимс

Ихэнх хүмүүс ханиад хүрсний дараа шууд витамин С уудаг. Энэ нь таны дархлааг сайжруулахад тусалдаг учраас тэр юм.
Витамин С нь халдварын эсрэг гол үүрэг гүйцэтгэдэг цагаан эсийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Бүх исгэлэн жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг тул ийм олон төрлийн жимсийг тогтмол хэрэглээрэй.
Таны бие махбодь уг амин дэмийг үйлдвэрлэдэггүй эсвэл хадгалдаггүй тул эрүүл мэндэд тань өдөр бүр шаардлагатай байдаг. Ихэнх насанд хүрэгчдэд санал болгож буй хоногийн хэмжээ нь:
Эмэгтэйчүүдэд 75 мг
Эрэгтэйчүүдэд 90 мг
Хэрэв та нэмэлт тэжээл сонговол өдөрт 2000 миллиграмм (мг) -аас их хэмжээгээр уухаас зайлсхийх хэрэгтэй.

2.Улаан чинжүү

Улаан чинжүү нь жүрж жимснээс 3 дахин их витамин С агуулдаг. Энэ нь бас бета керотин гэх бодис агуулдаг ба энэ нь хүний биед орж Витамин А болж нийлэгждэг.

3. Брокколи

Брокколи нь амин дэм, эрдэс бодисоор маш баялаг ногоо. Брокколи нь А, С, Е витаминууд, эслэг болон бусад олон төрлийн антиоксидантуудаар баялаг байдаг.
Хоол хүнсэнд хэрэглэхдээ жигнэж хэрэглэх нь хамгийн тохиромжтой.

4.Сармис

Эртний соёл иргэншилд үүний халдвартай тэмцэх чанрын талаар олонтой дурдагдсан байдаг. Сармис нь артерийн хатууралтыг удаашруулж, цусны даралтыг бууруулахад тусалдаг болох судалгаагаар нотлогдсон.
Сармисын нь аллицин зэрэг хүхрийн агууламжтай нэгдлүүдээр баялаг байдаг учир эдгээр нэгдэл нь дархлаа дэмжихэд чухал нөлөөлдөг гэж үздэг.

5. Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвслийг бууруулахад нөлөөлдөг буюу хоолой өвдөх, үрэвсэлт өвчнийг бууруулахад тусалдаг. Цагаан гаа нь бас дотор муухайрлийн эсрэг нөлөөтэй.

6. Бууцай

Бууцай нь С аминдэмээр баялаг төдийгүй олон тооны антиоксидант, бета каротин агуулсан тул бидний бие махбодид хэрэгцээтэй хүнс юм

7.Тараг

Тараг нь Д аминдэмийн эх үүсвэр болж чаддаг тул энэ витаминаар баяжуулсан хүнсийг сонгож хэрэглээрэй. Д аминдэм нь дархлааг зохицуулахад тусалдаг бөгөөд бидний бие махбодийн өвчний эсрэг байгалийн хамгаалалтыг нэмэгдүүлдэг гэж үздэг.

8.Киви

киви нь байгалиас заяасан чухал тэжээллэг бодисоор дүүрэн байдаг бөгөөд үүнд фолат, кали, витамин К, витамин С ордог.

9. Наран цэцгийн үр

Наран цэцгийн үр нь фосфор, магни, В-6, Е витамин зэрэг шим тэжээлээр баялаг байдаг.
Е витамин нь дархлааны системийн үйл ажиллагааг зохицуулах, хадгалахад чухал үүрэгтэй. Е витамин их хэмжээгээр агуулагддаг бусад хоолонд авокадо, хар ногоон өнгийн навчтай ногоонууд ордог.

Эх бэлдсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө